Єнєєдєр Интернэт нь хэтэрхий их мэдээлэл агуулсан хэт аварга том сvлжээ болоод, хэрэглэгчидийн хувьд яг хэрэгтэй байгаа мэдээлэлээ богино хугацаанд хайж олох нь нэлээд томоохон даваануудын нэг болоод байгаа билээ.
Хайлтын системvvд. Ямар ч гэсэн ихэнх тохиолдолд уламжилалт хайлтын системээ ашиглана. Хамгийн алдартай хайлтын системvvд:
- Yahoo - вэб хуудсуудыг ангилан ялгаж дэд бvлэгvvд vvсгэсэн тул сэдэвээр нь хєєж мэдээлэлийг хайхад амар. Гэхдээ зарим хvмvvс эндээс хайгаад тєдийлєн хангалттай их мэдээлэл гарч ирдэггvй гэж ярилцах нь ч бий.
- Altavista - энэ нь хамгийн єргєн хvрээтэй хайлтын систем мэт надад санагддаг, харамсалтай нь зарим тохиолдолд хэтэрхий олон vр дvн гаргаж ирдэг.
- Google - зарим хvмvvс энийг их хэрэглэх дуртай байдагийн учир нь элдэв график реклам багатай, хэрэглэхэд хялбар байдаг биз.
- Excite
Монгол хайлтын системvvд:
- www.mobinet.mn - Мобикомын вэбийн сан.
- www.mol.mn - МонголиаОнлайн хуудасны вэб хайлт.
- www.mongolsearch.com - шинэ хийгдэж буй вэбийн сан.
- Єєр олон вэб хайлтын системvvд байгаа боловч чанарын ялгаа багатай тул энэ гурвыг нэрлээд л єндєрлєв.
Хайлт хийхдээ анхаарах зvйлс:
- Эдгээр хайлтын системvvд нь бvхэл Интернэт дотор хайдаггvй юм шvv. Зєвхєн єєрсєдєд нь бvртгvvлсэн вэбнvvдээс л хайлтаа хийнэ.
- Хайлтаа хийхдээ тухайн сэдэвтээ хамаарах аль болох олон тvлхvvр vгийг эхний ээлжинд оруулж vзээд олдохгvй бол тvлхvvр vгээ цєєлж явбал амар биз. Ганц хоёрхон нэлээд тvгээмэл хэрэглэгддэг vгээр эхлээд хайх юм бол vзээд баршгvй их хуудас олдож, та тэр болгоныг хvссэн сэдэвтээ хамаатай эсэхийг vзэх гэж хамаг цагаа vрэх хэрэг гарна шvv.
- Крилл vсэг маань компъютерын ертєнцєд хэрхэн гарах талаар тогтсон шийдвэхгvй байсан тул, крилл vсэгээр vг бичиж хайх нь тєдийлєн оновчтой сонголт биш гэдэгийг сануулъя.
Нэвтэрхий толь бичгvvд. Танин мэдэхvй, мэдээлэлийн чанартай зvйл хайх бол дараах нэвтэрхий толинуудыг танд санал болгох байна:
- Microsoft Encarta Encyclopedia - хэдийгээр зарим нарийн сэдэв рvv ороод ирэхээр худалдааны хувилбарыг нь худалдаж ав гээд байдаг ч гэсэн, ерєнхий сэдэвvvдийг бол маш сонирхолтой бєгєєд зохион байгуулалт сайтайгаар оруулсан буй.
- Britannica - дэлхийд алдартай энэ нэвтэрхий толийг та интернэтээр vнэгvй хэрэглэж болно, хэт дэлгэрэнгvй л гэж айхгvй бол энэ vнэхээр аварга том.
- Britanica Concise - Yahoo/Education-ы нэвтэрхий толь бичиг, Britannica-ын толь бичигний арай жижиг, товч хувилбар дээр vндэслэсэн, 25000 гаруй єгvvлэлтэй. 2002-12-10-нд нэмэв.
- Electric Library - Concise Columbia Electronic Encylopedia, 3rd Ed.
- Columbia Encyclopedia Sixth Edition - єгvvллэгvvд нь ялимгvй товчхон, гэхдээ энэ нь зарим хvнд таалагддаг шvv дээ, мєн зураг хєрєг ерєєсєє хавсаргаагvй, дан текстээр тайлбарласан.
- http://www.encyclopedia.ru - орос хэл дээрх нэвтэхрий толинуудын жагсаалт, миний ажигласнаар тэдгээрт нь онлайн мэдээлэл ялимгvй бага, єгvvллэгvvд нь богино байж болно. Онлайн нэвтэрхий толиуд нь: Мегаэнциклопедия, ALL-IN-ONE
- Learning